2021-2022 оны халаалтын улирал 5 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан компанийн бүх инженер техникийн ажилчид болон хотын хэмжээнд хяналт тавих эрх бүхий ашиглалт хариуцсан байцаагчид айл өрх, ААН, байгууллагын халаалтын зогсоож ирэх оны халаалтын улиралыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ. Нийт 9 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.
Зогсолт 2 / 2022.05.23-05.31/
Зэвсэгт хүчний 013-р анги, Дэвшил трейд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, Арван буудал орчим, Нефть бааз, Залуус хороолол, Алтан тариа, Мах комбинат, 21 хороолол, Орчлон, Содон хороолол, Карьер, Буян ХХК, Буянт-Ухаа 1,2 хороолол, Шинэ яармаг хороолол, Спорт ордон, Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.