Өнөөдөр УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
Уг асуудлаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрээр:
Тус хуулийг бүхэлд нь шинэчилж байгаа. 2003 оэоос хойш үндэсний баяр наадмыг хуулиар зохицуулж байгаа. Үүнтэй холбогдуулан бөхчүүдийн допингтой холбоотой хариуцлагын асуудал, уралдаанд оролцож морины уршил, сэрвээний өндөр гэх мэт олон асуудлуудад хүүлийн нарийвьчилсан зохицуулалт байхгүй учраас маргаан үүсдэг. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад нарийвслан тусгаж өгч байгаа. Бөхийн хувьд дөрөвийн даваанаас хойш тунаж үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Цол олгох батламж өгнө. Допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч цол олгоно. Мөн унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, зөвхөн баяр наадмын өдрүүдэд бус үсэргээ, бүсийн наадмуудад буюу бүтэн жилийн даатгалтай байх, эцэг эхийн зөвшөөрөлтэй байх, эд хэрэглэгдэхүүнтэй холбоотой асуудлуудыг тусгаж өгсөн. Морин уралдааны хувьд эрлийз адууны асуудал маш их маргаан үүсгэдэг. Тиймээс хүний оролцоогүйгээр буюу лазерын аргаар адууг сэрвээний өндрөөр тооцож уралдуулах заалтуудыг оруулж өгсөн хэмээлээ