Dark Light
Нийгэм | 2022-05-18

Хужирбуланд зам тээврийн ноцтой осол гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 12 цагийн орчим БЗД-н нутаг дэвсгэр 23-р хороо, улиастай руу эргэх зам дээр автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тодруулбал: Daewoo маркийн автобустай улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Киа бонго маркийн автомашины жолоочийн амь нас хохирлоо.

Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллаа.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

-Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох,

-Эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;

-хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

-Гар утас ашиглахгүй байх;

-мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00