БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ бүх шатны боловсролын байгууллагаар орж, багш, сурагчидтай уулзжээ. Тодруулбал,
1 дүгээр цэцэрлэг
2 дугаар цэцэрлэг
1 дүгээр сургууль
2 дугаар сургууль
3 дугаар сургууль
4 дүгээр сургууль
Хантайшир-эрдэм цогцолбор сургууль
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны сургуулиудаар оржээ.
Цэцэрлэг, сургуулиудын удирдлагууд тулгамдаад буй асуудлаа Говь-Алтай аймгийн Засаг даргад танилцуулж, анхаарч ажиллахыг хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийнхөө 30 хувийг боловсролын салбарт оруулж байгааг онцлон хэллээ.
Аймгийн тухайд нэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Нийт 400 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутны тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. МСҮТ-ийг түшиглэн цэцэрлэг, сургуулийн ширээ сандал хийж, нийлүүлэх, үдийн хоолоор хангах зэргээр ажиллах боломж бий гэдгийг багш нар хэллээ.
Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, мөн багш нар судалгаа хийх боломжоор төр дэмжинэ. Харин сургуулийн зүгээс оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Тус сургуулийн хувьд өмнө нь 1000 гаруй оюутан хүлээн авч байсан туршлагатай.