Dark Light
Нийгэм | 2022-05-18

Барилдааны хуваарь өөрчлөгдлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь өөрчлөгдсөн тухай Монголын Үндэсний Бөхийн холбоонооос мэдээллээ.  

- Тавдугаар сарын 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ.

- Тавдугаар сарын 22-нд 12:00 цагаас нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ. Өсвөрийн барилдаанд 2006.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд зодоглох ба нийтийн монгол шандастны барилдаанд бөхийн болон спортын ямар нэг төрлөөр тусгайлан хичээллэдэггүй залуус зодоглох боломжтой. 

- Тавдугаар сарын 25-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзол агсны нэрэмжит өсвөрийн хүүхдийн барилдаан болно. Барилдах хөвгүүдийг тухайн барилдааны удирдамжид заасны дагуу тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.

- Тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

- Тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцоно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00