Витафит ХХК-ны Өлзий зөөхийний жин савлагаан дээр тэмдэглэсэн жиндээ хүрэхгүй байгаа тухай мэдээлэл өнөөдөр /2022.05.18/ цахим орчинд тархсан. Тухайн асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгажээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун : "3 сая 400000 орон тооны бус байцаагчын маань нэг М.Баттулгын цахимаар ирүүлсэн Өлзий зөөхий жиндээ хүрэхгүй байна гэх мэдээллийн дагуу тохиолдлын 3 хүнсний дэлгүүрээр орж Витафит ХХК-ны Өлзий зөөхийний жинг шалгахад Өлзий зөөхийний жин савлагаан дээрх жинтэйгээ таарч байсан болно.
3 сая 400000 орон тооны бус байцаагчид та бүхэн хэрэглэгчийн эрх зөрчигдсөн, өрсөлдөөнийг хязгаарласан, хууль бус сурталчилгаа явуулсан зэрэг баримт нотолгоотой гомдол мэдээлэл ирүүлж хамтарч ажиллаарай" гэлээ.