Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдсан 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Зэвсэгт хүчний алба хаагч алтан медаль хүртсэн сайхан мэдээ ирлээ. ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротын захирагч, ахмад Г.Цолмонхүү 77 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр алтан медаль хүртсэн байна. Мөн ОХУ-ын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч Э.Буджав 68 килограмм жинд огцом болон түлхэлттэй хоёр төрлөөр оролцож, хос мөнгөн медаль хүртжээ. Ахмад Г.Цолмонхүү, сонсогч Э.Буджав нарыг Монгол Улсаас Казахстан улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Б.Дамба хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Нийгэм | 2022-05-19
Сэтгэгдэл бичих