Dark Light
Нийгэм | 2022-05-19

Энэ сард “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой комисстой хамтран дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах тогтолцоо, гамшигтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан уялдаа, хамтын ажиллагаа, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, бэлэн байдлыг хангах  талаар мэдлэг, мэдээлэл өглөө гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.  

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00