Dark Light
Нийгэм | 2022-05-19

"Ачит нуур"-нд осолдсон хүүгийн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ... дугаар баг “Хосхаргай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан /3 хүүхэд/-ийн нэг болох иргэн З, /17 настай, эрэгтэй / тус нууранд осолдсон тухай дуудлагыг 5 сарын 17-ны өдрийн 23:25 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн иргэн З /17 настай, эрэгтэй/-ыг 5 сарын 18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Ачит нуур”-нд 5 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10