Dark Light
Нийгэм | 2022-05-19

Хэнтий, Дорнод аймагт ой, хээрийн түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Баянгол Баруун жаргалант гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 235 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 сарын 18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т Ойн түймэр гарсан дуудлагыг 5 сарын 18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг 5 сарын 18-ны өдрийн 17:16 цагт Хэнтий аймгийн Батширээт сум ойн гал түймэр гарсан газрын чиглэлд хөөргөж агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг түймрийг голомтод буулгасан. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 21:51 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Хилийн 1415 дугаар тэмдэгтийн орчим /аймгийн төвөөс зүүн зүгт 390 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид түймрийн голомтод очсон. Түймрийн голомтод дуу цахилгаантай аадар бороо орж бүрэн унтарсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00