Dark Light
Нийгэм | 2022-06-27

Их хэмжээний тэсэлгээний материал хулгайд алдагджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны уурхайн тэсрэх материал хадгалдаг агуулахаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл ирсний дагуу аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Дээрхи хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус ХХК-д ажилтай “Ж”, “Б” нар нь ашиг олох зорилгоор үгсэн тохиролцож тэсэлгээний материалыг хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг ААНБ нь харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14