Dark Light
Нийгэм | 2026-09-13

SIEMENS-ЭЭС ӨРХ ТУСГААРЛАСАН YUNEX TRAFFIC УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг ухаалаг системээр зохицуулж, түгжрэлийг бууруулахаар дэлхийн технологийн тэргүүлэх компани болох Yunex Traffic Нийслэлийн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” (ЗХУТ) ОНӨТҮГ-т албан ёсоор ажиллаж эхэллээ. Уг ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой хотын тээвэр” (USUTP) төслийн хүрээнд зохион байгуулж байна.
 
Yunex Traffic компани нь ухаалаг гэрлэн дохио, хотын тээврийн удирдлагын систем болон ITS (Intelligent Transportation Systems) буюу Замын хөдөлгөөний ухаалаг системийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд Улаанбаатар хотын замын уулзваруудыг хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн сүлжээнд холбохоор инженерүүдээ ирүүлээд байгаа юм.
 
Siemens-ийн технологиос бие даасан дэлхийн лидер
 
 
Технологийн салбарынхны сайн мэдэх Германы алдартай Siemens Mobility концерны "Ухаалаг тээврийн систем" (ITS) салбар нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, “Yunex Traffic” нэртэйгээр бие даасан шинэ компани болон өрх тусгаарласан түүхтэй. Өдгөө тус компани нь дэлхийн 40 гаруй оронд 3,500 гаруй өндөр зэрэглэлийн инженер, мэргэжилтнүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
 
Тэдний хөгжүүлсэн тээврийн ухаалаг шийдлүүдийг өнөөдөр Лондон, Берлин, Дубай, Майами, Богота зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй дэлхийн томоохон мега хотууд түгжрэлээ шийдвэрлэхэд амжилттай ашиглаж байгаа юм.
 
Улаанбаатарт ямар өөрчлөлт гарах вэ?
 
ЗХУТ ОНӨТҮГ-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын замын сүлжээнд дараах гол технологиудыг нэвтрүүлнэ:
  • Ухаалаг гэрлэн дохионы систем (ATC): Замын уулзварууд дахь гэрлэн дохионууд тогтсон хугацаагаар биш, тухайн цаг мөч дэх машины бөөгнөрөл, урсгалыг мэдрэгчээр тооцоолон хугацаагаа өөрсдөө автомат хуваарилдаг болно.
  • Хяналтын нэгдсэн сүлжээ: Тээврийн хэрэгслийн урсгалыг бодит хугацаанд (real-time) хянах камерууд суурилуулж, замын нөхцөл байдалд шууд дүн шинжилгээ хийнэ.
  • Нийтийн тээврийг дэмжих ухаалаг систем: Автобусны урсгалыг саатуулахгүй байх ногоон гэрлийн давуу эрхийн зохицуулалтуудыг дэвшилтэт ITS системээр удирдах боломж бүрдэнэ.
 
Дэлхийн банкны тайланд дурдсанаар Улаанбаатар шиг хэт төвлөрөлтэй хотууд замаа нэмж өргөтгөхөөс илүүтэй байгаа дэд бүтцийг ухаалаг технологиор "амьд" болгох нь түгжрэлийг богино хугацаанд, хамгийн үр дүнтэй бууруулах шалгарсан арга гэдгийг онцолжээ. Дэлхийн жишиг систем Улаанбаатар хотын удирдлагын төвд суурилагдсанаар иргэдийн замд өнгөрүүлэх хугацаа үлэмж хэмжээгээр хэмнэгдэнэ гэж мэргэжилтнүүд хүлээж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19