Dark Light
Нийгэм | 2022-08-07

Өндрийн хамгаалалтын олсыг татаж бэхлээгүй тул яллагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Б” ХХК-ийн агуулахын дотор заслын ажил гүйцэтгэж байхдаа ажилтан Д өндрөөс унаж гэмтжээ. Хөдөлмөр хамгааллын инженер Оюун нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцан ажиллаж байхдаа өндрийн хамгаалалтын олсыг норм журмын дагуу татаж бэхлээгүйн улмаас ажилтан Д-ийн эрүүл мэндийг хохироож, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан байна.

Эрүүгийн хуульд энэ тохиолдлыг болгоомжгүйгээр хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг гэж заасны дагуу шүүх Оюуныг 550 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял шийтгэв.

Уг шийдвэрийг гаргахад Оюун гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, компаниас хохирогчийн эмчилгээний зардлын мөнгийг төлсөн, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш зэрэг түүний хувийн байдал, нөхцөл байдлыг харгалзан үзжээ.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд  ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Боловсруулсан: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.ДАШДОНДОВ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22