Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд өөрийн МЭЛХИЙ нэрт бүтээлээ Өмнөговь аймгийн ард түмэнд өргөн барьлаа.
Уран барималч А.Очирболд Spirit of Spirit of Gobi Festival 2022 - Контемпорари Урлаг, Электроник Хөгжмийн Фестивальд МЭЛХИЙ нэрт бүтээлээрээ оролцсон юм.
Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москвад заларсан бол өөр нэг бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй. Хамгийн сүүлд тэрбээр жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулдаг “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорсон билээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляци бүтээл байв.
А.Очирболд бол 1998 оноос хойш уран бүтээлээ туурвихдаа Чингис хаан, Чингисийн есөн өрлөг, Буур Жамьяан, То ван, Цогт тайж зэрэг олон арван түүхэн хүмүүсийн хөшөө бүтээсэн нь одоо Улаанбаатар хот болон орон нутагт сүндэрлэж байна. Тэр бол зөвхөн нэг хэлбэр, өгүүлэмжинд баригдалгүй маш сонирхолтой материалууд сонгон авч, цоо шинэ өгүүлэмжтэй бүтээл туурвидаг уран бүтээлч юм.
МЭЛХИЙ нэрт бүтээлийг Даланзадгадын төв хэсэгт байршуулан, албан ёсоор олны хүртээл болгох ажлыг богино хугацаанд зохион байгуулна.


АДМИН








Нийгэм




