Dark Light
Нийгэм | 2022-08-08

Есдүгээр өргийн тоглолтод ялагдал хүлээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг маань олимпиадын 6-д эрэмбэлэгдсэн Азербейджаны багт 1.5:2.5 харьцаагаар харамсалтай хожигдлоо.

Өнөөдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн.

Есдүгээр өргийн дараа охидууд маань 13 оноотой 11-р байрт бичигдэж байна.

ЭРЭГТЭЙ БАГ:

Эрэгтэй баг маань 2021 оны "ДЭЛХИЙН ЦОМ"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ.Өнөөдрийн есдүгээр өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн.

Есөн тойргийн дараа залуучууд маань 10 оноотой 62-р байрт бичигдэж байна.

АРАВДУГААР ТОЙРОГ:

ЭМЭГТЭЙ БАГ Болгарын шигшээ багтай тулалдана.

ЭРЭГТЭЙ БАГ Зимбабвегийн шигшээ багтай оноолт тааржээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22