Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 610 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 370 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 12 хүн, Орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн.
Ослын улмаас Нийслэлд хүний амь хохироогүй, Орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэн.
- Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн
- Мөргөлдөх ослын улмаас 2 хүн гэмтсэн.
- Зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн
- Сурронтой ослын улмаас 1 хүн гэмтсэн байна.
Орон нутагт
- Онхолдох ослын улмаас 2 хүн гэмтэж.
- Мотоциклтой ослын улмаас 2 хүн гэмтсэн
- Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
- Мөргөлдөх ослын улмаас 3 хүн гэмтсэн 1 хүүхэд гэмтсэн .
- Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүүхэд гэмтээсэн
- Зорчигч хэлбэрээр 2 хүн гэмтсэнээс 1 хүн амь хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 269 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Энэ амралтын өдрүүдэд мотоциклтой холбогдсон осол 5 бүртгэгдсэнээс 1 нь суррон цахилгаан дугуй байна.
Орон нутгаас нийслэлийг чиглэх хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах малгай хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад осол гаргаж байгаа зөрчил буурахгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28288 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь хохирсноос Нийслэлд 9, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.
АДМИН








Нийгэм




