Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хэсэгт нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход 20х30 метрийн хэмжээтэй нүүр агуулах байранд 5 тн орчим нүүрс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Нийгэм | 2022-08-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




