Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны 2 дугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыг 8 сарын 7-ны өдрийн 06:36 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 4.5 км замыг туулан очиход нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат иргэн Т /18 настай, эрэгтэй/ согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2022-08-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




