Dark Light
Нийгэм | 2022-08-08

Эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа.

Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15м гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүлсэн юм.

Мөн алба хаагчдын дунд усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22