Dark Light
Нийгэм | 2022-08-08

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 9 дүгээр сард эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсэг, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тав болон арав дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах ажилтан, мөн насан туршийн боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад тав болон арав дахь жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2022 оны 09 дүгээр сард ЦАХИМААР зохион байгуулна.

СӨБ, ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын сургалт 2022 оны 09 дүгээр сарын 19-нд, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын сургалт 09 дүгээр сарын 26-нд тус тус эхэлнэ.

Сургалтад оролцогчдын бүртгэлийг esis.edu.mn систем дээрээс авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сард санал хүсэлт авч нэмэлт хийсэн байгаа. Дараах бүртгэлтэй имэйл хаяг руу сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Тус сургалтад бүртгэлтэй эсэх, мэйл хаяг зэргийг https://docs.google.com/.https://zogii.mn/13WoCS.https://zogii.mn/edit... линкээр шалгаарай.

Та бүртгэлээ шалгаад, мэдээлэл буруу бол БЕГ-ын 70140069 утсанд хандаж засуулна уу.

Жич: 9-р сард зохион байгуулагдах дээрх сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нар хамрагдах бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны сургалт нь 2023 оны 1-3 дугаар сард зохион байгуулагдах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22