Dark Light
Нийгэм | 2022-08-08

Хүүхдүүдийг нүүдлийн соёлын боловсрол олгох хөтөлбөрт хамрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

   Соёлын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын боловсрол олгох тэгш хүртээмж” сургалт, хөтөлбөрийг 2022 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлж, цувралаар соёлын олон талт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

         Хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй /даун, аутизмтай/ хүүхдүүдийн Нийслэлийн 55 дугаар тусгай дунд сургууль, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж байгаа юм.

Хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо “Монгол Номадик” цогцолбортой хамтран хэрэгжүүлсэн ба хөтөлбөрт нүүдлийн соёл, Монгол ахуй амьдралын хэв маяг, таван хошуу мал, үндэсний хувцас хэрэглэл, ардын язгуур урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, уламжлалт цагаан идээ, зоог тэргүүтэн багтдаг.

        Хүүхдүүд морь, сарлаг, тэмээ унах, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээгээр жин тээх нүүдэл, ноос савах, эсгий хийх уламжлалт арга, сүү цагаан идээ боловсруулахыг бодитоор харж, өөрсдөө туршиж үзэж мэдэрч, нэгэн өдөр хөдөө байгалийн сайханд гарч, үндэснийхээ соёл, өв уламжлалаас их зүйл сурч мэдсэндээ сэтгэл дүүрэн  байлаа.

       Цаашид тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг соёлын үйлчилгээнд хамруулах, нүүдэлчин Монгол ахуйг таниулах хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, “Монгол Номадик” цогцолбортой хамтран өргөн хүрээнд тэгш хүртээмжтэйгээр олгоход анхаарч ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22