Иргэн Батаа /товчилсон нэрээр/ нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээрийн хэрэгсэлд зам тавьж өгөх, тээврийн хэрэгсэл харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэх дүрмийг зөрчиж, эгнээ байр сольсоны улмаас иргэн Хишигээ /товчилсон нэрээр/-ийн Лексус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.
Батаагийн жолоодож осол гаргасан автомашин түүний нэр дээр биш, Батаагийн эцэг Мөнх /өөрчилсөн нэрээр/-ийн нэр дээр бүртгэлтэй, түүний эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан хохирлыг хариуцахаар хуульд заасан байдаг.
Иймд, шүүх Батаагийн аав Мөнхийг хариуцагчаар татсан боловч ослын үед автомашиныг түүний хүү Батаа унаж явсан, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч маргаагүй, Мөнхийн өндөр настай байдлыг харгалзсанаас гадна Хишигээ осол гаргасан Батаагаас хохирлыг гаргуулах хүсэлт гаргасныг тус тус үндэслэн Батаагаас Хишигээд учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж, харин Мөнхөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Жолооч Батаа зам тээврийн осол гаргасан буруутай болох нь тогтоогдсон ба тэрээр осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, ослын улмаас учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн боловч автомашины засварын үнийг хэт өндрөөр үнэлсэн, машины баруун урд талыг мөргөсөн байхад бүхэл бүтэн автомашин авах хэмжээний төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж иргэн Хишигээгийн хохирол нэхэмжилсэн үнийн дүн дээр маргасан байна.
Нийгэм | 2022-08-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




