Dark Light
Нийгэм | 2022-08-09

Усархаг борооны улмаас 7 хүн нас барж, 6 хүн сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022.08.08-ны өдрийн орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 7 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв. Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл үүсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22