Dark Light
Нийгэм | 2022-08-09

Хилийн цэргийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Тэс сумын хилийн цэргийн 0277-р ангийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч  ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай байна. 

Тодруулбал: Завхан аймгийн Тэс сумын 0277-р хилийн цэргийн ангийн алба хаагч  19 настай  “Б” нь Наймдугаар сарын 7-ны өдөр ээлжинд гарч байжээ. Ээлж солигдохоос өмнө тухайн ээлжийн ахлагч нь мод бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байх үеэр 6 метрийн урттай мод хугарч тухайн алба хаагчийн толгойн тус газар цохиж тархинд цус харваж хүнд гэмтэл авчээ. Хилийн цэргийн заставаас 03 цагт  нисдэг тэргээр тээвэрлэж, ГССҮТ-д хүргэжээ. Одоогоор алба хаагч “Б”-ын биеийн байдал хүнд байгаа юм. 

Ар гэрийнх нь зүгээс ямар нэгэн гадны нөлөөтэй байж болзошгүй гэж таамаглаж байгаагаа хэлж байлаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22