Dark Light
Нийгэм | 2022-08-09

ХХЕГ: Хилийн цэргийн алба хаагчийн ослыг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн 0277-р ангийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас тодрууллаа. 

Хил хамгаалах ерөнхий газар: “Наймдугаар сарын 7-ны өдөр Хилийн цэргийн 0277-р ангийн байлдагч “Б” нь мод бэлтгэх ажлын үеэр ахуйн ослын улмаас бэртсэн гэдгийг тухайн мөчид хамт байсан гэрчүүдийн зүгээс хэлж байсан. Ямар шалтгааны улмаас осол гарсан болон ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа эсэх дээр Хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа тул урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа” гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00