“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Зимбабве улсын цэргийн алба хаагчид 8 дугаар сарын 9-ний энэ өдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд угтан авч, уралдааны бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрээр “Манай сайхан оронд тавтай морил. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж “Аравт” уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд 2019 онд анхлан зохион байгуулахад ажиглагчаар оролцож байсан Бүгд Найрамдах Зимбабве улс энэ удаа оролцогчийн статустайгаар баг тамирчидтайгаа манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” гээд уралдаан 8 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд албан ёсоор явагдана. Үүний өмнө бэлтгэл ажлыг бүрэн хангаж, явагдах газар орон, маршруттай танилцах, мориндоо дасах сургалтуудыг тасралтгүй явуулах талаар мэдээлэл өгсөн юм.