Dark Light
Нийгэм | 2022-08-09

ГХЯ: Монгол иргэд үер усны гамшигт өртсөн тухай мэдээлэл ирээгүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022.08.08-ны өдрийн оройноос үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна. Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй Монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д Монгол иргэдийн төвлөрөл бага байна. Үер усны аюулын улмаас манай иргэд нас барсан, сураггүй болсон, хохирол амссан  талаар холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл ирээгүй байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг түгээн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00