Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахмад Г.Ихбаяраар ахлуулсан алба хаагчид Хэрлэн гол дагуу усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Э.Г 12 настай охиныг Хэрлэн голын усанд хөл алдан живж байхад нь цаг алдалгүй уснаас авран гаргаж, шаардлагатай тусламжийг үзүүлжээ.
7 дугаар сараас хойш Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнөөдрийн тохиолдолтой нийт 10 иргэнийг уснаас авран хамгаалаад байна.