Булган аймгийн онцгой комиссын ээлжит энэ удаагийн хурлаар Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаар, коронавируст халдвар/ ковид-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, Булган сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “ Үхрийн арьс товруутах “ өвчин илэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Булган сумын 2-р багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Онцгой комисс уг өвчний эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлэхээр 16 сум 1 тосгоны удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өгч байна.