Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гүүрнээс баруун тийшээ 200 метрийн зайд туул голоос цогцос гаргах дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлагын дагуу Аврах ангийн бүлэг очиход гэрийн хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй усанд осолдсон байсныг аврах завь ашиглан гаргаж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өглөө.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.