Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар багийн .... дугаар гудамжинд оршин суух иргэн О энэ оны 6 сарын 22-ны өдөр гэрээсээ явганаар гараад сурагггүй болсон ба Дархан сумын 3 дугаар багийн нутагт байдаг хиймэл нууранд осолдсон байж болзошгүй нуурын уснаас эрэн хайхад тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 8 сарын 9-ний өдрийн 15:20 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиж урт 200 метр, өргөн 30 метрийн хэмжээтэй хиймэл нууранд иргэн О /60 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:05 цаг хүртэл зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон ба 8 сарын 10-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.
Нийгэм | 2022-08-10
Сэтгэгдэл бичих