Dark Light
Нийгэм | 2022-08-10

“БОЛОВСРОЛ ЭКСПО-2022” үзэсгэлэн яармаг болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Тришвили” ХХК болон “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” хамтран “БОЛОВСРОЛ ЭКСПО-2022” үзэсгэлэн яармагийг “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн төв талбайд 2022 оны 8 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү экспо, үзэсгэлэн яармагийн хүрээнд дээд боловсролын магадлан итгэмжлэгдсэн хувийн их, дээд сургууль, хувийн ерөнхий боловсролын сургууль, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлан, мэдээлэл хүргэх юм.

Улсын хэмжээнд ЭЕШ-д нийт 36253 шалгуулагч бүртгүүлснээс 80 хувь нь 2022 оны шалгуулагчид, 20 хувь нь 2021 оны шалгуулагчид бөгөөд үүнээс 17183 нь Улаанбаатар хотоос, 18440 нь хөдөө, орон нутгаас бүртгүүлсэн тухай 2022 оны судалгааг БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед ЕБС-ийн төгсөх, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгохын ач холбогдол, мөн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн хувийн их, дээд сургуулиудыг танилцуулж, сурагчдад зөвлөх, чиглүүлэх, мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү экспо, үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

ХУГАЦАА: 2022 оны 8 сарын 11-16-ны хооронд 13:00-22:00 цагт

ХУВААРЬ: Өдөр бүр 13:00-22:00 цагийн хооронд

Байршил: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн төв талбайгаас чанх урд  усан оргилуурыг тойрсон талбайд болно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00