Dark Light
Нийгэм | 2022-08-10

Антонио Гутерреш “Хаадын хаан морин парк”-т зочиллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-т зочилж, Хаадын хаан Чингис хааны түүх, драмчилсан морьт үзүүлбэр үзэж сонирхлоо.  

Чингис хааны түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэж Тэмүүжин, Жамуха хоёрын хүүхэд нас, идэр нас, хайр сэтгэл, дайн дажин, Чингис хаанд өргөмжлөгдсөн Их Монгол Улсын түүхийг морьт үзүүлбэртэй хослуулан чадварлагаар найруулжээ. 

Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон албаны төлөөлөл оролцов.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00