Dark Light
Нийгэм | 2022-08-10

Орон орны морьтон дайчид бэлтгэлээ чамбайруулав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

  "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны төлөвлөгөөний дагуу дэлхийн орнуудын морьтон дайчид тэмцээний өмнөх бэлтгэлээ чамбайруулсаар байна. 

       Наймдугаар сарын 10-ны энэ өдөр Монгол Улсын баг тамирчид буудлагын дасгал боловсруулж, Узбекистан Улсын баг тамирчид морьтой дадлага хийж, ОХУ-ын баг тамирчид ойрын зайн холимог буухиан даалгавруудыг гүйцэтгэлээ. 

         Харин Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Зимбабве Улсын баг тамирчдад уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга нар тэмцээнд унаж оролцох агт морьдыг нь албан ёсоор гардуулан өгч, амжилт хүслээ. Зимбабве Улсын цэргийн алба хаагчид монгол морьтой хийх дадлага сургалтаар эрэмгий байсан бөгөөд морьтон дайчид ажээ. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00