Зэвсэгт хүчний Хөгжлийн сангаас Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс 8 айлын орон сууцыг шинээр барьж байранд орох бүрэлдэхүүнд түлхүүр гардууллаа.
Тус ёслолын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Батлан хамгаалах яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын, Батлан хамгаалах бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Хурандаа Дашзэвэг, Батлан хамгаалах яамны барилга захиалагчийн албаны дарга, ахлах дэслэгч Мөнхнаран Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч Хурандаа Б.Баярсайхан нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарын офицер, ахлагч нарын тогтвор суурьшилтай ажиллаж, хөдөлмөрлөх боломж нөхцөлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 40,000,000 (дөчин сая төгрөг)-ийг гарган салбарын зочид буудал, 2 айлын орон сууцны засвар тохижилтыг хийж байгаа бөгөөд ажлын явцтай танилцаж үүрэг чиглэл өглөө.