Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/ хоорондын “Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.08.10/ боллоо.
Санамж бичгийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ча Дун Хён нар үзэглэж, хоёр орны газрын тосны чанар, стандарт, хяналтын тогтолцооны чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
АДМИН








Нийгэм




