Хан-Уул дүүргийн хур хог үүсдэг, нийтийн эзэмшлийн газруудад хог ангилан ялгах 30, хог төвлөрүүлэх том оврын 13 ширхэг хогийн савыг байрлууллаа.
Дүүргийн хэмжээнд 900 гаруй хогийн сав байдаг бөгөөд хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр нэмж суурилуулан, өнгө үзэмж болоод чанарыг сайжруулахаар ажиллаж байна.