Dark Light
Нийгэм | 2022-08-11

“Цэргийн ралли-2022” тэмцээний сугалаа явагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын хүрээнд “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.

          Энэхүү тэмцээн 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хот, 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байна.

          Уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Оросын Холбооны Улс, Монгол, Беларусь, Узбекстан улсын тамирчид гарааныхаа дарааллыг сонгох сугалаагаа сугалсан ба Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид 4 дүгээр гараанд уралдахаар боллоо.

       Мөн баг тамирчид маань уралдаанд оролцох техникүүдээ хүлээн авснаар техникийн үйлчилгээг хийж, тэмцээний өмнөх бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангасаар байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00