Dark Light
Нийгэм | 2022-08-11

"Аравт-2022" уралдаан энэ сарын 13-ны өдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  "Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны нээлтийн ёслол энэ сарын 13-ны өдөр болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, бусад албаны зочид төлөөлөгчид оролцоно.

    Нээлтийн ёслолд монгол адууны өв соёлыг цэргийн ёслол хүндэтгэлтэй хослуулсан олон сонирхолтой үзүүлбэр байгаагийн дотор циркчин залуус монгол морьтой үзүүлэх тоглолтыг толилуулна.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22