Dark Light
Нийгэм | 2022-08-11

Алба хаагчид хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн тохижуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн алба хаагчид өөрсдийн амьдарч буй албан тушаалын байрныхаа гаднах хүүхдийн тоглоомын талбайг  шинэчлэн тохижуулжээ. Энэ нь Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойн төлөвлөгөөний дагуу Уулын нэгдүгээр ротын тасгийн дарга ахлах ахлагч Б.Мөнхцоожоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Ингэхдээ мод, олс, дугуй ашиглан хашаа, мини хөл бөмбөгийн талбай, онгоц болон байшин хэлбэртэй элсний хайрцаг, саравчтай иж бүрэн гулсуур, турник, савлуур зэрэг хүүхэд багачуудын биеийг чийрэгжүүлэх иж бүрдлээс гадна бяцхан хүүхдүүдийг тоглуулах дүүжин, анааш, тахь, мотоцикл, машин, сандал зэрэг насанд нь тохирох аюулгүй байдлыг хангасан эко модон тоглоомуудыг урлажээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22