Dark Light
Нийгэм | 2022-08-12

Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон тамирчид эх орондоо ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Ченнай хотноо Дэлхийн шатрын 44-р олимпиадад ганзага дүүрэн оролцож,Монгол түмнээ огшоосон Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан Монголын шатрын баг тамирчид өнөөдөр 17:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд газардлаа.

Амжилт ялалтаар дүүрэн оролцоод ирсэн Олимпиадын баг тамирчдыг Монголын шатрын холбооны удирдлагууд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй ёслол хүндэтгэлтэйгээр угтаж авлаа.

Шатрын олимпиадын баг тамирчдыг угтан авах хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд,Монголын шатрын холбооны ерөнхий менежер М.Гүнбаяр,Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин,Монголын Шатрын спортын нэрт зүтгэлтэн Б.Наранбаатар болон баг тамирчдын эцэг эх,гэр бүл,дасгалжуулагчид, найз нөхөд,"Төр Монгол" клубын өсвөрийн тамирчид оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19