Dark Light
Нийгэм | 2022-08-12

Гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн нөхцөл байдал, гэнэтийн осол тохиолдох үеийн байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх мэдлэг чадвар олгох зорилгоор гал унтраах тактикийн сургуулийг “Сайншанд салхин парк” ХХК-д зохион байгууллаа.

Танхим, дадлага хосолсон хоёр үе шат бүхий тус тактикийн дадлага сургуулийн эхний үе шат болох танхимын сургалтаар галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт, эмнэлгийн анхан шатны тусламж сэдвүүдээр мэдлэг олгох олгосон юм.

Мөн цахилгааны байгууламжид гарсан гал түймрийг унтраах болон ус хадгалах худгийн хязгаарлагдмал орчинд аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх дадлага сургуулийг явуулж, тус байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчдыг чадавхжууллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19