Dark Light
Нийгэм | 2022-08-12

Залуучуудын хөгжлийн сарын аяныг эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц арга хэмжээ бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн. 

2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, ТХЗ-ыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.

Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж, жил бүрийн 8 сарын 12-ны өдрөөс 9 сарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг. 

Монгол дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд өнөөдөр энэ оны сарын аяны нээлт цахимаар зохион байгуулагдлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аяны хүрээнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг насны болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан төлөвлөөд байгаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг залууст уриаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00