Dark Light
Нийгэм | 2022-08-12

"Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалсан. Улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна. 

Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-р нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан эерэг мэдээтэй. 

Өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчдын төлөөлөлтэй ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан уулзлаа. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ. 

Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар ярилцжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19