Dark Light
Нийгэм | 2022-08-12

Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт”-ыг 2022 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулав. 

Сургалтыг их дээд сургуулийн багш, судлаачид, АНУ-ын засгийн газрын “TEA” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид, “Англи хэлний институт”-ийн EXCEL хөтөлбөрийн төгсөгчид, TESOL зэргээр гадаадад суралцаж төгссөн, мэргэшсэн 27 сургагч багш удирдаж, танхимын 105 цагийн хичээлийг сургалтын идэвхтэй арга зүй, суралцагч төвтэй, харилцаанд суурилсан (communicative language teaching), интерактив хэлбэрээр сонирхолтой зааж, оролцогч багш нарын талархлыг хүлээв. Сургалтын зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажилласан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, дүүргийн боловсролын хэлтсүүд, сургагч багш нарт талархал илэрхийлье.

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэгч:

- Боловсролын Ерөнхий Газар

- Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн Гадаад хэлний төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19