Dark Light
Нийгэм | 2022-08-13

ХХААХҮ-ийн сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтран тариалангийн бүс нутагт нутагт ажиллах томилолт Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үргэлжилж байна. 

Газар тариалан өндөр хөгжсөн Цагааннуур сум нийт 53 мянган га эргэлтийн талбайтай, улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг. Энэ жил нийт 38.6 мянган га-д үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалжээ. 

Тариаланчидтай буудайн үнэ, борлуулалт, лабораторийн шинжилгээ, ажиллах хүчин, тариан талбайг хашаажуулах, салбарт шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, буудайн үр үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл болон экспортын боломж, хөнгөлөлттэй зээл олголтыг тогтворжуулах, хүнсний ногооны агуулах, борлуулалт зэрэг өргөн хүрээнд нээлттэй ярилцаж, харилцан санал солилцов. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19