Dark Light
Нийгэм | 2022-08-13

43 сургууль бие даан хоол үйлдвэрлэлээ явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцах, зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж эхэллээ.

2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын түрээсийн гэрээг дуусгавар болгож бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх 43 сургуулийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн. 

Боловсролын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх сургуулиудад ажиллаж байна. 

Ерөнхий боловсролын 165 сургууль түрээсийн гэрээгээр цайны газар, гал тогоогоо ажиллуулж байгаа бөгөөд үүний 67,3%  буюу 111 нь нийслэлийн сургуулиуд байна.

Сургууль бие даан хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нь хүүхдийн хоолны шим тэжээллэг байдлыг нэмэгдүүлэх, сургуулийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, хүнсний хангамжийг оновчтой төлөвлөх зэрэг олон давуу талыг бий болгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19