Dark Light
Нийгэм | 2022-08-13

Ковидын халдварын 291 тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 291 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 190 нь Улаанбаатарт, 101 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 969.127 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 7, Баян-Өлгий аймагт 1, Дархан-Уул аймагт 6, Дорноговь аймагт 34, Орхон аймагт 2, Өмнөговь аймагт 37, Сүхбаатар аймагт 1, Төв аймагт 9, Увс аймагт 1, Ховд аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагт 1102 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 8915 хүн, эмнэлгийн хяналтад 1898 хүн эмчлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19