Dark Light
Нийгэм | 2022-08-14

Монголын баг хос хүрэл медалийн болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсын Ёогякарта хотноо 2022 оны 8 дугаар сарын 7-оос 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. 

Монгол улсаас  Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байна. 

Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Нэст эдүкэйшн сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.

Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авъяас чадвараа сорин уралдаж байгаагаас 269 нь Индонезид ирж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00