Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Кэти Смиттэй 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уул уурхайн салбарын тэргүүлэх орнуудын нэг болох Австрали Улстай геологи хайгуул, уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Ялангуяа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, техник, хэрэгслийг Монгол Улсын геологи хайгуул, уул уурхайн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа сайд Ж.Ганбаатар илэрхийлсэн.
Ирэх жилүүдэд хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хууль бус, хариуцлагагүй олборлолтын үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн бодлогын арга хэмжээ авна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр тууштай, хурдтай ажиллах болно гэдгийг сайд яриандаа онцоллоо.
АДМИН








Нийгэм







